Хөвсгөлд өчигдөр ойрхон давтамжтай дөрвөн удаа 3.6-5.7 магнитудын хүчтэй газар хөдлөлт болжээ

2021-04-01,   446

Хөвсгөлд аймагт өчигдөр дөрвөн удаад газар хөдлөсөн тухай мэдээллийг Одон орон геофизикийн хүрээлэнгээс мэдээлж байна. 
 
Тодруулбал,  Хөвсгөл аймгийн Ханх сумын Хороо багийн “Хачим” гэдэг газар өнгөрсөн сарын 31-ний өдрийн 08:01 цагт 5.7 магнитудын хүчтэй газар хөдлөлт болсон байна. 
 
Тус аймгийн Онцгой байдлын газраар дамжуулан тус сумын Засаг даргаас тодруулахад иргэдэд чичирхийлэл хүчтэй мэдрэгдсэн бөгөөд хохирол учраагүй тухай мэдээлсэн.
 
Мөн өдөр Ханх сумын Хороо багийн “Оёго” гэдэг газар 4.4 магнитудын хүчтэй газар хөдлөлт,   Хороо багийн “Хачим” гэдэг газар  3.6 магнитудын хүчтэй газар хөдлөлт,  Хороо багийн “Адуун” гэдэг газар  3.6 магнитудын хүчтэй газар хөдлөлт болсон байна.

Хөвсгөлд өчигдөр ойрхон давтамжтай дөрвөн удаа 3.6-5.7 магнитудын хүчтэй газар хөдлөлт болжээ
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд sensatsi.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0
Шинэ мэдээ