Гэр бүлийн хүчирхийлэл үйлдсэн гэх Ж.Мөнхбатад холбогдох хавтаст хэргийн материал алдагдсан асуудлыг шалгаж байгаа гэв

2021-06-24,   479

Өнгөрсөн долоо УИХ-ын гишүүн М гэр бүлийн хүчирхийлэл үйлдсэн гэх асуудал нийгмийн сүлжээнд бичигдэж эхэлсэн юм. Тодруулбал, УИХ-ын гишүүн Ж.Мөнхбат гэр бүлийн хүчирхийлэл үйлдсэн байж болзошгүй асуудалд нэр холбогдоод цагдаагийн байгууллага шалгаж эхлээд байгаа юм. 
 
Тэгвэл энэ талаар ЦЕГ-ын Хэвлэл мэдээллийн төвийн дарга, цагдаагийн хурандаа Б.Баатархүү "ХУД-ийн цагдаагийн 2-р хэлтэст энэ асуудлыг шалгаж байгаа. Шүүхээр гэм буруутай нь тогтоогдоогүй, хэрэг мөрдөн шалгах явцдаа байх үед хавтаст хэргийн материал олон нийтэд задарсантай холбоотой албан шалгалт хийж байгаа. Гэхдээ хэн нэгний өргөдөл, гомдлын дагуу шалгаагүй. Нууцлал, аюулгүй байдал хаана алдагдсан гэдгийг тогтоохоор ажиллаж байна" гэв. 

Гэр бүлийн хүчирхийлэл үйлдсэн гэх Ж.Мөнхбатад холбогдох хавтаст хэргийн материал алдагдсан асуудлыг шалгаж байгаа гэв
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд sensatsi.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0
Шинэ мэдээ