УОК-ын шийдвэрийг эсэргүүцсэн Мисо рамен рестораны менежерийг баривчилжээ

2021-06-24,   729

УОК-оос хоол үйлдвэрлэл үйлчилгээний газрыг заалаар үйлчлэхийг хориглосон хугацааг дахин сунгасан. Энэ шийдвэр зарим ААН-үүд эсэргүүцсэн мэдэгдлийг нийгмийн сүлжээнд тарааж эхэлсэн. 
 
Тэгвэл дөнгөж сая УОК-ын шийдвэрийг эсэргүүцсэн Мисо рамен  рестораны үйл ажиллагаа хариуцсан менежерийг Сүхбаатар дүүргийн цагдаагийн газраас саатуулжээ. 
 
Энэ тухай тус газар пэйж хуудаснаа "Манай үйл ажиллагаа хариуцсан менежерийг Сүхбаатар дүүргийн цагдаа нар баривчлан авч явлаа.
 
Гаргасан мэдэгдэлдээ бат зогсож үйл ажиллагаагаа хэвийн явуулж тэмцлээ үргэлжлүүлэхээ үүгээр уламжлахын сацуу биднийг дэмжиж байгаа хувь хүмүүс албан байгууллага, хэвлэл мэдээллийнхэн ирж хамтдаа нэгдэн дуу хоолойгоо хүргэхийг уриалж байна.
 
Цагдаа, мэргэжлийн хяналт, УОК-хон ирж хааж, бүтүүмжлэх гэж оролдсон ч бид 24:00 цаг хүртэл ажиллах тул манайхаар үйлчлүүлж байнга хүнтэй байлгаж ухамсартайгаар эсэргүүцлээ илэрхийлнэ үү хэмээн хүсэж байна.
 
Үйлчлүүлэгч та хүн болон ширээ хоорондын зайгаа барин халдвар хамгааллын дэглэмээ сайтар сахиж биднийг дэмжинэ гэж итгэж байна" хэмээжээ. 

УОК-ын шийдвэрийг эсэргүүцсэн Мисо рамен рестораны менежерийг баривчилжээ
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд sensatsi.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 1
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2020-09-23 21:37:47
    Нэр: 00-н асуудалтай байдаг учир гадны гийчид нээх зүглэх сонирхол байдаггүй юм байна лээ
Шинэ мэдээ