Соёлын сайд Ч.Номингийн "Төрт ёсоо дээдэлдэг хүн наадмыг дээдлэн хүндлэх ёстой" гэх үг нийгмийн сүлжээнд шүүмжлэл дагуулж байна

2021-06-24,   342

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Соёлын тухай хуулийн шинэчилсэн найруулгыг хэлэлцэв. Энэ үеэр  УИХ-ын дарга Г.Занданшатар "Монгол наадам бол соёлын биет бус өв. Наадмаа сайхан зохион байгуулах ёстой" гэсэн бол Соёлын сайд Ч.Номин "Соёлын боловсрол олгох, түүх, хэл соёл, зан заншлаа хадгалан хамгаалах, сурталчлах талаар энэ хуульд оруулсан. Наадам бол Монгол Улсын төрд ёсны өв юм. Төрт ёсоо дээдэлдэг соёл ухамсартай Монгол хүн бол наадмыг дээдлэн хүндэлж явах ёстой" хэмээсэн юм. 
 
Гэвч үүний энэ үг нийгмийн сүлжээнд шүүмжлэл дагуулж эхлээд байна. Учир нь цар тахлын хүнд нөхцөл иргэд наадам хийхээр илүү цар тахлын үед нэн шаардлагатай төхөөрөмжийг худалдан авах нь илүү оновчтой гэх байр суурийг илэрхийлээд байгаа юм.

Соёлын сайд Ч.Номингийн "Төрт ёсоо дээдэлдэг хүн наадмыг дээдлэн хүндлэх ёстой" гэх үг нийгмийн сүлжээнд шүүмжлэл дагуулж байна
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд sensatsi.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0
Шинэ мэдээ