"Оймсны" гэгдэх хэргийг шалгах явцдаа 639 сая төгрөг улсын орлого болгожээ

2021-06-25,   313

АТГ-ын мөрдөгчид "Оймсны" гэгдэх хэргийг шалгах явцад хураан авсан 639.2 сая төгрөгийг төрийн сангийн дансанд төвлөрүүлж, улсын орлого болголоо. Хэрэг мөрдөн шалгах ажиллагааны үед эд мөрийн баримтаар Н.Баярсайханы орон сууцанд нэгжлэг хийхэд зочны өрөөнөөс 5.1 сая төгрөг, 16.460 ам.доллар, унтлагын өрөөнөөс 17.5 сая төгрөг, сейфнээс 140 сая төгрөг, 127.117 ам.доллар, 50 мянган юань, мөн түүний ажлын өрөөнөөс 10.8 сая төгрөг, 8600 ам.доллар тус тус хураан авсан нь нийт 230.8 сая төгрөг, 152.177 ам.доллар, 70 мянган юань болсон бөгөөд дээрх мөнгө, валютыг гэмт хэрэг үйлдэж олсон хөрөнгө, орлого гэж үзэх үндэслэлтэй тул улсын төсөвт шилжүүлэхээр шүүхээс шийдвэрлэсэн юм. Иймээс битүүмжлэгдэн хадгалж байсан нийт 639,244,450 төгрөгийг АТГ-ын мөрдөгчид Сангийн яамны төрийн сангийн дансанд тушаалаа. Сануулахад, Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын Хил, хорио цээрийн хяналтын хэлтсийн дарга Н.Баярсайхан гэгчийн албан өрөөнд Авлигатай тэмцэх газар одоогоос хоёр жилийн өмнө нэгжлэг хийгээд газрын дарга Э.Аззаяагийн хамт тэрбум гаруй төгрөгийн авлига авсан нь нотлогдоод зогсохгүй оймсондоо 10 мянган ам.доллар нуусан нь илчлэгдэн баривчлагдсан байх юм.
"Оймсны" гэгдэх хэргийг шалгах явцдаа 639 сая төгрөг улсын орлого болгожээ
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд sensatsi.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0
Шинэ мэдээ