Монгол ялсан уу, Х.Баттулга Ерөнхийлөгч өө

2021-06-25,   589

Хэдэн минутын дараа Х.Баттулга Ерөнхийлөгч шинээр сонгогдсон Ерөнхийлөгч У.Хүрэлсүхэд төрийн тамгыг гардуулан өгнө. Ингэснээр Монгол Улсын тав дахь Ерөнхийлөгч Х.Баттулгын бүрэн эрхийн хугацаа дуусгавар болж байна. 
 
2017 онд “Монгол ялна” уриа дэвшүүлэн Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшин өрсөлдөж ялалт байгуулсан. Тэгвэл түүнийг Ерөнхийлөгч байсан хугацаанд Монгол Улс ялсан уу? 
 
Яг одоо бол Монгол ялагдаж байна? Үүнд Ерөнхийлөгч Х.Баттулгын хувь нэмэр ч их. Тэр сүүлийн сар шахмын хугацаанд төрийн дээд одон медалийг мянга мянгаар нь гардуулсан. Энэ бол өнөөдрийн халдварын өндөр тооны бас нэгэн том шалтгаан. Тэр Ерөнхийлөгч байх хугацаандаа эдийн засгаа хөл дээр нь босгож чадсангүй, баян хоосны ялгаа улам бүр ихсэж байна, ажлын байр хангалтгүй... Бодит дүр зураг нэг иймэрхүү л байна. Нэг үгээр Ерөнхийлөгчийн "Монгол Ялна" гэх уриа ингээд төгсгөл болно. 
 
Шинэ жилийн хундага дагасан зээл тэглэлтээс өөр онцлох юмгүй тав дахь Ерөнхийлөгч ийнхүү суудлаа орхилоо. Үндсэн хуулийн өөрчлөлтөөр Х.Баттулга Ерөнхийлөгч дахин нэр дэвших эрхгүйгээр суудлаасаа бууж байгаа нь энэ.
 
 Саяхныг судалгаанаас түүний улс төрийн рейтинг өндөр байгааг харуулсан. Тэгвэл тэр энэхүү өндөр рейтингээ цаашид хэрхэн ашиглах вэ?  УИХ-ын нөхөн сонгуульд нэр дэвших үү, АН-ын гишүүнчлэлээ сэргээх үү гээд түмэн асуултад тэр хариулт өгөх нь дамжиггүй...Ямартай ч  тэр суудлаасаа буухдаа "Монгол Ялна" гэдэг үгээ ам бардам хэлэх чадсангүй....

Монгол ялсан уу, Х.Баттулга Ерөнхийлөгч өө
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд sensatsi.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0
Шинэ мэдээ