"АНГУУЧ" БУЮУ Б.БАТТӨР ЕРӨНХИЙЛӨГЧИЙН ТАНГАРАГ ӨРГӨХ ЁСЛОЛД ОРОЛЦОЖ БАЙНА

2021-06-25,   1301

Монгол Улсын Ерөнхийлөгчийн найм дахь удаагийн сонгуульд ялалт байгуулсан Ухнаагийн Хүрэлсүх Монгол Улсын Ерөнхийлөгчийн бүрэн эрхийг хүлээн зөвшөөрөх тухай хуульд заасны дагуу Монгол Улсын Ерөнхийлөгчийн тангараг өргөх гэж байна. Тангараг өргөх ёслолд үе үеийн Ерөнхийлөгч нар, УИХ-ын гишүүд, МАН-ын төлөөллүүд, ЕТГ-ын ажилтнууд болон урлаг, спортын салбарын төлөөллүүд оролцож байна.
 
Тухайлбал, "Ангууч" нэрээр танигдсан Б.Баттөр тангараг өргөх ёслолд оролцохоор иржээ. Сануулахад тэрбээр Монгол Улсын Ерөнхийлөгчийн найм дахь удаагийн сонгуулиар нэр дэвшигч У.Хүрэлсүхийг дэмжиж буйгаа илэрхийлээд байсан билээ.

"АНГУУЧ" БУЮУ Б.БАТТӨР ЕРӨНХИЙЛӨГЧИЙН ТАНГАРАГ ӨРГӨХ ЁСЛОЛД ОРОЛЦОЖ БАЙНА
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд sensatsi.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0
Шинэ мэдээ