Ц.Анударь: Багшгүй явсан учраас хэддүгээрт явж байгаагаа хараагүй

2021-07-25,   423

Буудлага спортын эмэгтэйчүүдийн хийн гар бууны 10 метрийн дасгалын урьдчилсан шат явагдаж дууслаа. Энэ шатанд 53 тамирчин онч сорьсны дотор Монголын хоёр мэргэн бууч байв. Анхны олимпдоо оролцож буй залуу тамирчин Ц.Анударь дэлхийн шилдгүүдтэй ана мана өрсөлдсөөр шилдэг наймд шалгарахад ганцхан оноо дутан есдүгээр байрт жагссан билээ. 
 
Тэрбээр 60 суманд 96, 97, 95, 97, 97, 94 гэж буудан 576 оноо авсан юм. 
 
Тэгвэл Ц.Анударь, “Багшгүй явсан учраас хэд дүгээрт явж байгаагаа хараагүй. Багштай явсан бол зүгээр юм болов уу гэж бодож байна. Яагаад гэвэл би онооны самбар харж чадахгүй, багш харж чадна. Тэгээд онооны самбар хараад намайг дуудаж гаргаж ирээд сайн ажиллаарай гэдгийг минь хэлж өгөх хүн байсан бол зүгээр байсан юм болов уу гэж бодсон” хэмээжээ. Түүний ярилцлагаас үзвэл, тэрээр Япон улсыг багшгүй ганцаараа зорьсон бололтой.

Ц.Анударь: Багшгүй явсан учраас хэддүгээрт явж байгаагаа хараагүй
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд sensatsi.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0
Шинэ мэдээ