Үер бууж, долоон настай охин гурван том хүн урсаж нас баржээ

2021-07-26,   527

Говь-Алтай аймгийн Халиун сумын Гүүбариач багийн “Ногоо булгийн гол” гэдэг газарт энэ сарын 24-ний өдрийн 15:10 цагаас 15:40 цагийн орчим орсон усархаг бороо орсны улмаас уруйн үер бууж, 3 том хүн, 1 хүүхэд, 2 гэр, 1 автомашин үерийн усанд урссан байна. 
 
Ослын дуудлагы Онцгой байдлын албаныхан 18:10 цагт хүлээн авч эрэн хайх ажиллагаа  зохион байгуулж, мөн өдрийн 19:00 цагт тус сумын Гүү бариач багийн “Ногоо булгийн гол” гэдэг газраас  Халиун сумын харьяат иргэн 20 настай З-ын цогцсыг, 20:30 цагт  иргэн 58 настай иргэн Х-ийн цогцсыг, 21:00 цагт  иргэн 62 настай С -ын цогцсыг, 07.25-ны өдрийн 08:05 цагт “Хар толгой” гэдэг газар Долоон настай С-ын цогцсыг тус тус олж, Цагдаагийн байгууллагад шилжүүлэн өгсөн байна.

Үер бууж, долоон настай охин гурван том хүн урсаж нас баржээ
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд sensatsi.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0
Шинэ мэдээ