Л.Эрдэнэчулуун дарга аа, АЧААНЫ үнэ тэнгэрт тулсан хэвээр байна. Ариутгалын хаалганы чинь үр дүн хэзээ гарах вэ?

2021-07-26,   273

Сүүлийн 10 шахам жил нийслэлийн Мэргэжлийн хяналтын газрыг толгойлон Л.Эрдэнэчулуун гэх хатагтай хамаг бүхнийг сэргээн тохинуулахаар Замын-Үүд суманд очсон. 
 
Учир нь Замын-Үүд боомтын нөхцөл байдал хүндэрч, орох, гарах хөдөлгөөн гацсан. Мөн мэргэжлийн хяналтын байгууллагын хүнд суртал, авлига гаарч, ачаа тээврийн үнэ тэнгэрт гарсан юм. Иймээс  НМХГ-ын дарга Л.Эрдэнэчулууныг Замын-Үүд дэх ажил сайжруулах, гацаа саадыг арилгуулах зорилгоор гурван сарын хугацаатайгаар Замын-Үүд рүү томилсон байдаг. 
 
 
Энэ бол өнөөдрөөс яг 20 хоногийн өмнөх үйл явдал. Ямартай ч Л.Эрдэнэчулуун дарга очсон даруйдаа урд хөршөөс ариутгалын хаалга захиалж авчираад суурилуулав. Ажил урагшилж байна. Гэхдээ ариутгалын хаалга бол асуудлын нэгхэн хувь. Өнгөрсөн оны арваннэгдүгээр сараас хойш Эрээн-Улаанбаатар чиглэлийн тээврийн үнэ үе шаттайгаар нэмэгдсээр өнөөдөр байж болох хамгийн өндөр хэмжээнд буюу таазандаа тулчихаад байна. 
 
Цар тахлын хүнд үед хүн бүр эрхэлсэн бизнесээ дампууруулчихгүйн тулд хичээж байна. Гэтэл төрийн зохицуулалт мартагдсан таны очсон газраас болоод өнгөрсөн хугацаанд ачаа тээврийн үнэ ЕС дахин нэмэгдсэн. Гэтэл өнөөдөр энэ үнийг буулгах талаар яагаад хэн ч ярихгүй байгаа юм бэ? Маш их бараа бүтээгдэхүүний үнийн нэмэгдэл яг таны хариуцаж, зохион байгуулалтыг хийхээр очсон газраас эхтэй гэдгийг Л.Эрдэнэчулуун дарга та анхаарч, ажил хэрэг болгож байна уу? гэдгийг асуумаар байна. 
 
Та очоод очоод сар шахам хугацаа болж байхад ачаа тээврийн хөлс таазандаа тулсан хэвээр байна.  Олон нийтийн нэрлэж заншсанаар алимны хайрцаг бараа 100  юань хол давж,  ард иргэд эхлүүлсэн бизнесийн үйл ажиллагаагаа зогсоохоос аргагүйд хүрээд байна. 
 
Ариутгалын хаалга бариад асуудал жигдэрсэн бол ачаа тээврийн үнэ өнгөрсөн оны АРВАННЭГДҮГЭЭР сарын түвшинд очих ёстой биш үү❗❗❗
 

Л.Эрдэнэчулуун дарга аа, АЧААНЫ үнэ тэнгэрт тулсан хэвээр байна. Ариутгалын хаалганы чинь үр дүн хэзээ гарах вэ?
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд sensatsi.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0
Шинэ мэдээ