ЗГ: Эрдэнэт, Дархан, Өмнөговьд аймагт их дээд сургуулиудын сургалт судалгааны цогцолбор байгуулна

2021-10-20,   311

Засгийн газрын ээлжит хуралдаанаас гаргасан шийдвэрийн талаар сайд нар мэдээлэл хийж байна. 
 
БШУ-ны сайд Л.Энх-Амгалан "Өнөөдрийн Засгийн газрын хуралдаанаар орон нутагт их дээд сургуулиудын сургалт эрдэм шинжилгээ, үйлдвэрлэлийн цогцолбор болгон хөгжүүлэх тогтоол гаргалаа. Их дээд сургуулиудыг орон нутагт шилжүүлэх нь дан ганц нийслэл дэх төвлөрлийг бууруулах бус бүс нутгийн хөгжилд оруулах цогц асуудал болж байна. 
 
Өмнө нь их дээд сургуулиудыг шилжүүлэх тогтоол гаргасан ч бодитойгоор хэрэгжээгүй. Өнөөдөр МУ-д 88 их дээд сургуульд 150 мянган оюутан суралцдаг. Үүнийн 43 нь Улаанбаатар хотод суралцаж байна. Нийт оюунты ТАВАН хувь нь л хөдөө суралцаж байгаа. Эрдэнэт, Дархан, Өмнөговьд аймагт сургалт судалгааны цогцолбор байгуулна" гэлээ.

ЗГ: Эрдэнэт, Дархан, Өмнөговьд аймагт их дээд сургуулиудын сургалт судалгааны цогцолбор байгуулна
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд sensatsi.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0
Шинэ мэдээ