Ариутгалын ногоон хаалганы "хэргээр" ажлаасаа чөлөөгдсөн Г.Батмөнх албан тушаалаа ахиулж, даргын суудалд тухалжээ

2021-11-30,   692

Л.Оюун-Эрдэнийн Засгийн газар хэрхэн ажлаа явуулж байгаагийн тод жишээ бол Зам-Үүд. Энэ сарын сүүлээр эхлэх байсан дундын цэгээс ачаа шилжүүлэн ачих туршилтын тээврийг ч эхлүүлж чадаагүй. Эрээн талаас асуудал шийдэгдсэн ч Монголын тал шаардлага хангахгүй тээвэрлэлт удаашралтай хэвээр байна. Өнгөрсөн жил ч асуудал ийнхүү сунжирч, олон нийтийг бухимдуулсаар байсан газар бол Замын-Үүд. Үүний нэг нь нийгмийн сүлжээнд багагүй шүүмжлэл дагуулсан Замын-Үүдийн алдарт хар ногоон ариутгалын хаалга. Ерөнхий сайд Замын-Үүдэд ажиллахдаа тэрхүү ариутгалын хаалганаас ичихдээ нүүрээ нууж буй бичлэг тухайн үедээ л өндрөө авсан. Үүний дараахан энэ хаалгыг гардан барьсан Замын-Үүд дэх Хилийн мэргэжлийн хяналтын дарга асан Г.Батмөнхийг үүрэгт ажлаас нь чөлөөлсөн юм. Уг хаалгыг хариуцан хийлгэсэн хэргийг эзэн нь Г.Батмөнх учраас ийнхүү албан тушаалыг хариуцлага хүлээсэн юм. Нэг үгээр 170 сая төгрөгөөр туйлж, ачаа тээвэр гацааж, хариуцлагагүй ажилласан учир ийнхүү ажлаасаа халагдсан юм. Гэвч дээрх асуудал мартагдахтай зэрэгцэн Г.Батмөнх дарга шинэ ажил хүлээн авчээ. Тодруулбал, Г.Батмөнх Мэргэжлийн хяналтын Ерөнхий газрын Экспорт, импортын газрын даргаар дэвшин томилогдсон байх юм. Ийнхүү төрийн хөрөнгөөр туйлж, ард түмний бухимдлыг төрүүлж, ААН-үүдийг алдагдалд оруулсан эрхэм ийнхүү дахин өндөр албан тушаалд томилогдсон байгаа нь хэр зохистой вэ? "шударга журамт" Ерөнхий сайд болон түүний нөхөд хариулт өгөх биз ээ.
Ариутгалын ногоон хаалганы "хэргээр" ажлаасаа чөлөөгдсөн Г.Батмөнх албан тушаалаа ахиулж, даргын суудалд тухалжээ
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд sensatsi.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 1
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2021-11-30 18:30:15
    vcf : Vxcccrrŕrr4rrrrŕrrrre444r44rred4rrrxreese444e4ee4443434e3e4eeee3re4444eeeeeecvr
Шинэ мэдээ