Хамтран амьдрагчаа хөнөөгөөд өөрийгөө боомилж нас барсан байжээ

2022-01-20,   1324

Хамтран амьдрагчаа хөнөөгөөд өөрийгөө боомилж нас барсан хэрэг энэ сарын 19-нд буюу өчигдөр гарсан байна.
 
Тодруулбал, Баянгол дүүргийн 22-р хорооны нутаг дэвсгэрт байрлах нийтийн байранд амьдардаг байсан эмэгтэй 32 настай Ц.С нь хамт амьдардаг нөхөр болох эрэгтэй 34 настай Б.Д-ийн хоолойн тус газарт нэг удаа хутгалан амь насыг нь хөнөөсөн байна.
 
Хэргийн газарт дуудлагараар цагдаагийн алба хаагчид ажилласан бөгөөд согтууруулах ундааны зүйл хэрэглээгүй байсан аж. Хамтран амьдрагчаа хөнөөсөн эмэгтэй удалгүй гэрээслэл бичиж үлдээгээд өөрийгөө боомилж нас барсан байжээ. Одоогоор дээрх онц ноцтой хэрэгт гадны нөлөө байсан эсэхийг шалгаж байгаа гэх бөгөөд урьдчилсан байдлаар хардалтаас болж маргасан байж болзошгүй байгаа гэх.
 

Хамтран амьдрагчаа хөнөөгөөд өөрийгөө боомилж нас барсан байжээ
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд sensatsi.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 1
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2022-01-20 11:51:22
    Зочин: Аймшигтай юм аа
Шинэ мэдээ