Хэнтий аймгийн 90 ахмадад 30 мянган төгрөг олгохоор болжээ

2021-02-01,   238

Хэнтий аймийн ЗДТГ-ын дэргэдэх Удирдлагын зөвлөл хуралджээ. Ахмад настны тухай хуулиар билгийн тооллын хаврын тэргүүн сарын шинийн 1-нийг тохиолдуулан тухайн нутаг дэвсгэрийн хамгийн өндөр настан болон 90, түүнээс дээш настай ахмад настанд аймаг, нийслэл, сум, дүүрэг, баг, хорооны Засаг даргын мэндчилгээ, гарын бэлэг гардуулахыг хуульчилсан байдаг. Үүний дагуу Удирдлагын хурлаар 90-ээс дээш насны 90 ахмадад 30 мянган төгрөг олгох шийдвэр гарчээ.
 
Хэдийгээр энэ жил цар тахлаас шалтгаалан Цагаан сарыг тэмдэглэн өнгөрөөхгүй ч зөвлөлийн хурлаар ахмадуудад дэмжлэг үзүүлэх нь зүйтэй гэж үзсэн байна.

Хэнтий аймгийн 90 ахмадад 30 мянган төгрөг олгохоор болжээ
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд sensatsi.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0
Шинэ мэдээ