ШУУРХАЙ: Ж.Батсуурь, Н.Ганибал, С.Төмөрхүү, Т.Пүрэвхатан нарын сурталчилгаанд ажиллахаар очсон ЗУРГААН ОХИН СҮХБААТАР АЙМАГТ ХҮЧИНДҮҮЛЖЭЭ

Монгол Улсын Их Хурлын 2024 оны сонгуулийн 6-р тойрогт Ардчилсан намаас нэр дэвшигч Ж.Батсуурь, Н.Ганибал, С.Төмөрхүү, Т.Пүрэвхатан нарын сурталчилгаанд ажиллахаар Улаанбаатар хотоос Сүхбаатар аймагт очсон 6 охин Дарьганга буудалд хүчиндүүлсэн байж болзошгүй хэрэг гарчээ.

Сурталчилгаанд ажиллахаар очсон охидыг хариуцаж байсан Сүхбаатар аймгийн ИТХ-ын дарга Д.Хосбаярын хүү Х.Тэнүүнбилэг, Шүүхийн Шийдвэрийн хурандаа Г.Цэргийнхүүгийн хүү Ц.Маргад нар хүчингийн хэргийг бүлэглэн үйлдсэн байж болзошгүй байна.

 Хэргийг тодруулбал, Сүхбаатар аймгийн ИТХ-ын дарга Д.Хосбаярын хүү Х.Тэнүүнбилэг, Шүүхийн Шийдвэрийн хурандаа Г.Цэргийнхүүгийн хүү Ц.Маргад нар хэсэг нөхдийн хамт өчигдөр орой буудлын дор байрлах караокед архидан согтуурч, улмаар охидын буусан буудлын өрөөнд үргэлжлүүлэн архидсан гэх.

Архидалт хавтгайрч Х.Тэнүүнбилэг, Ц.Маргад нар сурталчилгаа хийхээр очсон охидуудыг бүлэглэн хүчирхийлэх гэсэн байж болзошгүй байна. Одоогийн байдлаар энэ хэргийг цагдаагийн байгууллага шалгаж байна. Бид үргэлжлүүлэн мэдээллийг илүү дэлгэрэнгүй хүргэх болно.


ШУУРХАЙ: Ж.Батсуурь, Н.Ганибал, С.Төмөрхүү, Т.Пүрэвхатан нарын сурталчилгаанд ажиллахаар очсон ЗУРГААН ОХИН СҮХБААТАР АЙМАГТ ХҮЧИНДҮҮЛЖЭЭ
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд sensatsi.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0