Энэбишийн БОЛОРЧУЛУУН: ИНЖЕНЕР ХҮН ТӨЛӨВЛӨДӨГ, ТӨЛӨВЛӨСНӨӨ ХИЙДЭГ

2024-06-11,   276

2024 оны Монгол Улсын Их Хурлын сонгуулийн 1 дүгээр тойрог, Архангай, Өвөрхангай, Баянхонгор аймагт Ардчилсан намаас нэр дэвшигчдийн нээлт Баянхонгор аймгийн төвд өчигдөр /2024.06.10/ болж өнгөрлөө. Нээлтийн үеэр Ардчилсан намаас нэр дэвшигч Энэбишийн Болорчулуун “Улсын Их Хурлын сонгуулийн ес дэх удаагийн сонгуульд 9 дээр жагсаж, АН-ын мөрийн хөтөлбөрийг хэрэгжүүлэх, АЛДАГДСАН 8 жилийг эргүүлэн авчрахаар есүүлээ ирээд ХОНГОР нутгийн зон олон Та бүхэнтэйгээ уулзаж байгаадаа маш их баяртай байна. Иргэдийн амьжиргааг дээшлүүлэх нийгмийн хариуцлагыг байгуулахгүй, эрх мэдэл нь хэтийдсэн эрх баригчид хөрөнгөтэй орлоготой хүмүүсийн талд шууд шийдвэр гаргадаг болжээ. Монголдоо ардчиллын тугийг дахин мандуулахын төлөө нэгдэхийг Та бүхнээсээ чин сэтгэлээсээ хүсэж байна! Би инженер мэргэжилтэй хүн. Инженер хүн төлөвлөдөг, төлөвлөснөө хийдэг, хийснээ чанартай гүйцэтгэдэг. Энэ инженер хүний баримталдаг зарчим. Би ч энэ зарчмаас гажаагүй явж ирсэн. Мөн эдийн засгаа бодитоор өсгөж, айл өрхийн орлогод, иргэдийн халаасанд мэдрүүлмээр байна. Дахиад хэлье! Алдагдасан 8 жилийг эргүүлэн авчирч, БҮТЭН МОНГОЛ-БҮРЭН АРДЧИЛАЛ-аа баталгаажуулъя” гэсэн юм.

Энэ удаагийн УИХ-ын сонгуулийн 1 дүгээр тойрог, хангайн бүсэд Ардчилсан намаас, Э.Болорчулуун, О.Алтангэрэл, А.Адъяасүрэн, П.Мөнхтулга, Д.Цогтбаатар, С.Ганбаатар, Г.Хосбаяр, Д.Жаргалсайхан, Д.Ганбат нарын есөн хүн нэр дэвшиж байгаа билээ.
Зураг нээх Энэбишийн БОЛОРЧУЛУУН: ИНЖЕНЕР ХҮН ТӨЛӨВЛӨДӨГ, ТӨЛӨВЛӨСНӨӨ ХИЙДЭГ

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд sensatsi.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0