Н.Номтойбаяр суллагджээ

УИХ-ын гишүүн асан Н.Номтойбаяр өнөөдөр ШШГЕГ-ын харъяа хорих 417 дугаа ангиас суллагдсан байна.
 
УИХ-ын гишүүн асан Н.Номтойбаяр нь анхан шатны шүүхээс түүнд 5.5 жилийн ял оноож, нийтийн албанд томилогдох эрхийг таван жилийн хугацаатай хассан юм.
 
Харин давж заалдах шатны шүүхэд хандсан ч шүүх бүрэлдэхүүн анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж шийдвэрлэсэн бол Улсын Дээд шүүхээс УИХ-ын гишүүн асан Н.Номтойбаярт оноосон анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг багасгаж. нийтийн албанд томилогдох эрхийг хоёр жилээр хасаж, нэг жилийн хорих ял болгон өөрчилсөн билээ.
 
Тэгвэл түүнд оноосон ялын хугацаа дуусгавар болж, суллагдсан байна. 
 

Н.Номтойбаяр суллагджээ
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд sensatsi.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0
Шинэ мэдээ