Шадар сайд С.Амарсайханы эхнэрт зориулсан ХӨСҮТ-ийн тусгай үйлчилгээ

ХӨСҮТ бол "Улаан бүс". Хэрэв жирийн иргэн таны хэн нэгэн коронавируст халдвар авч тус эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаа бол орж уулзах байтугай, эргэлт оруулахад ч төвөгтэй. Дүрэм журамд нийцэхгүй, боломжгүй. 
 
Харин Шадар сайдын эхнэр бол арай өөр. Түүнд зориулсан тусгай үйлчилгээг ХӨСҮТ-ийн зүгээс үзүүлсэн байх. Бүр тодруулбал, Шадар сайдын эхнэр Ч.Ичинхорлоо  ХӨСҮТ рүү буюу халдварын "Улаан бүс" рүү ээж, аавтайгаа уулзахаар ороод хоёр цаг болоод гарсан гэдгийг албаны эх сурвалж баталжээ. 
 
Энэ бол манай өнөөдрийн нийгэмд үйлчилдэг "арын хаалга" нэртэй үйлчилгээ. Мэдээж танил талтай, мөнгөтэй, эрх мэдэлтэй нэгэнд энэ үйлчилгээ хүчинтэй гэдгийг Шадар сайдын гэргий биеэр үзүүлсэн нь энэ. Гэхдээ иргэн танд бол энэ үйлчилгээг ХӨСҮТ үзүүлэхгүй. 

Шадар сайд С.Амарсайханы эхнэрт зориулсан ХӨСҮТ-ийн тусгай үйлчилгээ
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд sensatsi.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0
Шинэ мэдээ