Налайхын замын хөдөлгөөнд өөрчлөлт оруулжээ

2021-07-05,   454

Баянзүрхийн хуучин товчоо байсан уулзварт өнөөдрөөс замын хөдөлгөөний чиглэлийн өөрчлөлт орж байна. Тодруулбал, хотоос эсвэл уулын замаар Налайх чиглэл рүү явж байгаа тээврийн хэрэгслүүд зөвхөн шинээр баригдсан зорчих хэсгээр явна. Учир нь дээрх уулзвар нь түр хугацаанд гэрлэн дохионы зохицуулгатай уулзварын зохион байгуулалтаар ашиглагдаж байсан бол үндсэн зураг төслийн дагуу хоёр тусдаа зорчих хэсэг болж байгаа юм.
 
 Ингэснээр тухайн уулзвар дээр огтлолцол байхгүй болж осол зөрчил гарахгүй болох ба гэрлэн дохионы зохицуулга, хүлээлт байхгүй болж хөдөлгөөний эрчим нэмэгдэх юм.
 
 Зураг дээр өөрчлөлт орсон гол чиглэлийг улбар шар болон цэнхэр өнгөөр харуулав.
 

Налайхын замын хөдөлгөөнд өөрчлөлт оруулжээ
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд sensatsi.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0
Шинэ мэдээ