“Монголын ардчилсан холбоо”-нд Монгол Улсын баатар цол хүртээлээ

2021-06-25,   225

Бүтэн сарын турш үргэлжилсэн шагналын буухиа үргэлжилсээр байна. Дөнгөж сая Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга албан тушаалаасаа буухаасаа өмнө зарлиг гарган, “Монголын ардчилсан холбоо” Төрийн бус байгууллагад Монгол Улсын баатар цол өнөөдөр хүртээжээ. 
 
Монголын Ардчилсан Холбоо 1989 оны 12 дугаар сарын 10-ны өдөр Улаанбаатар хотын Хүүхэд залуучуудын соёлын төвийн гадаа анхны цуглаанаа хийж, олон намын систем тогтоох, хүний эрхийг дээдлэх, бүх нийтийн сонгуулийг хугацаанаас нь өмнө 1990 оны эхний хагаст багтаан явуулах, хэлмэгдэгсдийг цагаатгах, хэвлэлийн эрх чөлөөг баталгаатай болгох зэрэг 13 зүйлийн шаардлага тавьснаар Монголын Ардчилсан хувьсгал эхэлснийг зарлан тунхагласан юм.

“Монголын ардчилсан холбоо”-нд Монгол Улсын баатар цол хүртээлээ
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд sensatsi.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 1
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2020-09-27 11:19:11
    Янжаа: Боловсролын салбарт ажиллаж бсан, хөрсөн дээрхийг тодорхой мэддэг гишүүнтэй болсондоо баяртай бга шүү. Ажлын амжилт хүсье
Шинэ мэдээ