Ховд аймгийн удирдлага Э.Даваажамцын гэр бүлийг хоёр өрөө байраар шагнажээ

2021-07-26,   424

Ховд-Улаанбаатар-Чойбалсан чиглэлд 2100 гаруй километр замыг амжилттай туулсан Зэвсэгт хүчний 123 дугаар ангийн хөгжмийн салааны хөгжимчин, ахлах ахлагч Э.Даваажамц Ховд аймагтаа очжээ. Түүнийг аймгийн удирдлагууд, Зэвсэгт хүчний 123-р ангийн бие бүрэлдэхүүн, Ховдын ард иргэд ёслол хүндэтгэлтэйгээр хүлээж авсан байна. Тус аймгийн удирдлагууд Э.Даваажамцын гэр бүлийг хоёр өрөө байраар шагнаж, хамт явсан багийн гишүүд тус бүрд 1,000,000 төгрөгийн урамшуулал олгосон байна. Мөн Зэвсэгт хүчний 123-р ангийн зүгээс 10 хоногийн цалинтай чөлөө өгчээ.
Ховд аймгийн удирдлага Э.Даваажамцын гэр бүлийг хоёр өрөө байраар шагнажээ
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд sensatsi.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0
Шинэ мэдээ