Татлагаар машинаа холбохоор ус руу орсон иргэнийг 22 хоног эрэн хайж байна

2021-09-24,   447

Булган аймгийн Орхон сумын Халиун багийн “Уушгийн гарам” гэдэг газар өнгөрсөн сарын 31-ний өдөр Орхон голын усанд суусан автомашинаа ган татлагаар холбох, голын уснаас татан гаргах гэж ус руу орсон 1 хүн живсэн тухай дуудлагыг энэ сарын 02-ны өдрийн 20:25 цагт Онцгой байдлын алба хүлээн авсан байна.
 
Тус аймгийн Онцгой байдлын газрын даргаар ахлуулсан Эрэн хайх, аврах салбар, Орхон аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 81 дүгээр ангийн алба хаагчид, ар гэрийнхэн иргэн Л /44 настай, эрэгтэй/-ийг эрэн хайх ажиллагааг зохион байгуулж байна. 
 
09.22-ны өдрийн байдлаар Сэлэнгэ аймгийн Орхонтуул сумын Хонгор-Овоо багийн “Орхонтуулын бэлчир” гэдэг газраас зүүн зүгт Баруунбүрэн сумын “Зараагийн хөндий” гэдэг газар хүртэл 70 км-т завиар урсаж, голын эрэг дагуу эрэн хайх ажиллагааг зохион байгуулсан боловч үр дүнд хүрээгүй тул мөн өдрийн 19:42 цагт түр зогсоосон. 09.23-ны өдрийн 07:00 цагт эрэн хайх ажиллагааг эхлүүлжээ.

Татлагаар машинаа холбохоор ус руу орсон иргэнийг 22 хоног эрэн хайж байна
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд sensatsi.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0
Шинэ мэдээ