Галын аюулаас гурван хүүхдийн амь насыг авран хамгааллаа

2021-09-24,   285

Нийслэлийн Чингэлтэй дүүргийн Зургадугаар хороонд гал гарч байна гэсэн дуудлага Онцгой байдлын албанд өчигдөр өдрийн 17:28 цагт ирсэн байна. 
 
Дуудлагын дагууЧингэлтэй дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 10 дугаар ангийн алба хаагчид 1.5 км замыг туулан 17:32 цагт очиж иргэн У-ийн 2 өрөө байрны 3х4 метрийн хэмжээтэй өрөөнд эд зүйлс шатаж байсныг 10 минут ажиллаж унтраажээ.
 
Тус гал түймэрт угаартсан байсан иргэн 17 настай эмэгтэй С, 3 настай эмэгтэй И, 1.5 настай эрэгтэй Ү нарын амь насыг аварч, НТТТ-ийн 103-т хүлээлгэн өгсөн байна. Мөн утаажилтын бүсээс 8 иргэнийг гаргажээ.

Галын аюулаас гурван хүүхдийн амь насыг авран хамгааллаа
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд sensatsi.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0
Шинэ мэдээ