Ирэх сарын 1-ээс жолооны үнэмлэхээ заавал биедээ авч явах шаардлагагүй

2021-09-25,   628

Ирэх аравдугаар сарын 1-ээс жолооны үнэмлэхийг биедээ авч явах шаардлагагүй болно. Тодруулбал, “E-Mongolia” аппликейшны шинэчилсэн хувилбарыг та гар утсандаа суулгаснаар, жолооны үнэмлэхээ эх хувиар нь цахимаар ашиглах боломжтой болох аж.
 
Шинэчилсэн хувилбарын бүртгэл хэсэгт байрлах жолооны үнэмлэх “нэмэх” гэсэн сонголт дээр дарснаар таны бичиг баримт эх хувилбараараа цахим системд шилжэнэ. Мөн цаашид иргэний үнэмлэх, гадаад паспортыг уг системд нэвтрүүлэх юм байна. 

Ирэх сарын 1-ээс жолооны үнэмлэхээ заавал биедээ авч явах шаардлагагүй
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд sensatsi.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0