Хотын дарга шатахууны асуудлаар НОЦТОЙ МЭДЭГДЭЛ хийв

2021-09-25,   315

Хотын дарга Д.Сумъяабазар нэгэн ноцтой мэдэгдэл хийлээ. Тэрбээр өнөөдөр сэтгүүлчидтэй уулзах үеэрээ "Хотын даргын хамаарал бүхий  “Эрчис ойл” компани 100 тэрбум төгрөгийн шатахууны эрсдэлийн сан байгуулсан гэх мэдээлэл гараад байна. Энэ талаар байр сууриа илэрхийлээч" гэсэн асуудал хэд хэдэн ноцтой тайлбар өглөө. 
 
Тэрбээр "Шатахуунтай холбоотой асуудал сүүлийн үед иргэдийг маш ихээр бухимдуулж байгаа. АИ-92 бензиний хэрэглэгчийн 70 хувь нь нийслэлд бий. Шатахууны томоохон зах зээл нь Улаанбаатар хот гэсэн үг. Нөөцийн асуудлыг ийм хэмжээнд хүргэнэ гэдэг бол дордсоны шинж гэж Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд байсан хүний хувьд харж байгаа. “Эрчис ойл” ХХК-тай холбоотой асуудлыг зарим сэтгүүлч өөрсдийн өнцгөөс мэдээлэн, нийгэмд худал ташаа ойлголт түгээж байна. Тухайн компанийн дотоод зохион байгуулалтын талаар ямар ч мэдээлэлгүй мөртлөө буруу зөрүү мэдээлэл өгч, хүнийг гутаан доромжилж байгаад маш их харамсаж байгаа. “Эрчис ойл” ХХК-ийг байгуулснаар өнгөрсөн хугацаанд шатахууны үнийг тогтворжуулах бодлого гаргасан. Үүний үр дүнд тухайн үед намайг Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд байхад шатахууны үнийг тогтвортой түвшинд барьсан. Ингэснээр 52 тэрбум төгрөгийг ард түмнийхээ халаасанд үлдээж чадсан юм. Үнэ тогтвортой байсан, цаашдаа ч тогтвортой байх бололцоотой байлаа. Харамсалтай нь тухайн үед байсан төрийн бодлого, үйл ажиллагааг үргэлжлүүлж чадаагүйн улмаас үнийн асуудал дээр цэвэр бодлогын алдаа гарсан гэж харж байна. Үүнээс үүдэн хангамжийн асуудал дээр ч цэвэр бодлогын алдаа гарлаа. Үнийн хамгаалалт дээр хийсэн гэрээг үргэлжлүүлсэн бол өнөөдөр АИ-92 бензин 1600 төгрөгөөс дээш өсөхгүй байсан юм. 1550-1600 төгрөгийн хооронд үнийг барих боломжтой байлаа. Үүнтэй уялдаад шатахууны хангамжийн асуудлыг тогтвортой барих бүрэн бололцоотой байв. Зөв зүйлүүд дээр нь төрийн залгамж халааг үргэлжлүүлэх ёстой гэдэг нь үүнээс харагдаж байна.

Хотын дарга шатахууны асуудлаар НОЦТОЙ МЭДЭГДЭЛ хийв
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд sensatsi.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0
Шинэ мэдээ