Мах худалдан авбал шатахууны талон өгнө хэмээн хэрэглэгчдэд болзол тулгасан ААН-ийг 20 сая төгрөгөөр торгожээ

2021-09-25,   387

ШӨХТГ-аас Шатахууны борлуулалт хязгаарлалттай байгаа энэ үед хэрэглэгчдэд болзол тулгаж худалдаалалт  хийсэн  "Синчи фуудс" ХХК-д   20 сая төгрөгийн торгууль ногдуулсан байна. 
 
"Синчи фуудс" ХХК нь  өөрийн нэрийн  "Махлаг" махны төрөлжсөн мухлагт худалдаалж буй бүтээгдэхүүнээс худалдан авалт хийсэн тохиолдолд "Синчи ойл" шатахуун түгээх станцаас  40,000 төгрөгийн шатахууны талон олгож байгаа тухай хэрэглэгчдээс гомдол  ирүүлсэн. Уг гомдолд 2021 оны 9 дүгээр сарын 23, 24-ны өдөр  хяналт, шалгалт хийж дээрх  үйлдэл нь  Зөрчлийн тухай хуулийн 10.7 дугаар зүйлийн 4.7 дахь хэсгийг  зөрчсөн нь тогтоогдсон тул 20 сая төгрөгийн торгууль  оногдуулав. 
 
 Хуулийг сийрүүлбэл; 
 
Зөрчлийн тухай хуулийг 10.7 дугаар зүйлийн 4.7 дахь хэсэгт - Хууль ёсны ашиг сонирхолд харшлах, эсхүл хэрэглэгчийг хууль бусаар хохироох худалдааны арга хэрэглэх үйл ажиллагаа явуулсан нь эрүүгийн хариуцлага хүлээлгэхээргүй бол хууль бусаар олсон хөрөнгө орлогыг хурааж, учруулсан хохирол, нөхөн төлбөрийг гаргуулж хүнийг хоёр мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг хорин мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно гэж заажээ

Мах худалдан авбал шатахууны талон өгнө хэмээн хэрэглэгчдэд болзол тулгасан ААН-ийг 20 сая төгрөгөөр торгожээ
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд sensatsi.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0
Шинэ мэдээ