Өвөр Монголын уран бүтээлчид Lil Thug E-д туслах хандивын тоглолт хийнэ

2021-10-20,   142

Реппер, ая зохиогч, продюсер Lil Thug E буюу Г.Төгөлдөр цусны цочмог хорт хавдар тусан, эмчлүүлж байгаа билээ. Түүний дотнын нөхөд, салбарынх нь уран бүтээлчид болон Монгол түмэн нь хандивын аян эхлүүлж, хэд хэдэн удаа тоглолт зохион байгуулаад буй юм.
 
Тэгвэл уг хандивын аянд Өвөр Монголын уран бүтээлчид нэгджээ. Тодруулбал, хип хоп уран бүтээлчид есдүгээр сарын 24-ны 19:00 цагаас тоглолт хийхээр болжээ.
Эмчилгээний нийт зардалд 650 сая төгрөг хэрэгтэй бөгөөд одоогоор 68 хувь буюу 439 сая төгрөг бүрдээд байгаа юм. Та бүхэн уг аянд нэгдээрэй.
 
ХАНДИВЫН ДАНС:
 
ХААН БАНК /MNT/  – 5163496119 Л.Ганчимэг (Ээж)
ХААН БАНК /USD/ – 5163496696 Ganchimeg Lkhagva (Ээж)
ХАНДИВЫН АЛБАН ЁСНЫ ВЭБСАЙТ :
 
https://lilthuge.zochilcare.mn/
 
 

Өвөр Монголын уран бүтээлчид Lil Thug E-д туслах хандивын тоглолт хийнэ
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд sensatsi.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0
Шинэ мэдээ