ХЗДХ-ийн дэд сайд С.Баатаржавыг үүрэгт ажлаас нь чөлөөлж, Б.Солонгыг томиллоо

2021-10-20,   348

Засгийн газрын өнөөдрийн ээлжит хуралдаан болж байна.  Хуралдаанаар шинэ томилгоо хийгджээ. 
 
Тодруулбал, ХЗДХ-ийн дэд сайд С.Баатаржавыг үүрэгт ажлаас нь чөлөөлж, түүний оронд ЗГХЭГ-ын дэд даргаар ажиллаж байсан Б.Солонгыг томилсон байна. 
 
 Тэрбээр 1983 онд Улаанбаатар хотод төрсөн бөгөөд 2007 онд Унгар улсын Өөтвөш Лорандын шинжлэх ухааны их сургуулийн хууль зүй, улс төрийн шинжлэх ухааны сургууль төгссөн байна. Мөн 2010 онд Их Британийн Дандийгийн их сургууль,  2015 онд АНУ-ын Харвардын хуулийн сургуулийг тус тус төгссөн. Эрх зүйч мэргэжилтэй бөгөөд англи, унгар хэлтэй ажээ. Б.Солонго нь  2011-2017 онд "Хоган Ловеллс" олон улсын хуулийн фирмд хуульч, олон улсын ахлах хуульч,  2017 оноос одоог хүртэл "Авинекс партнерс" өмгөөллийн компанид гүйцэтгэх захирлаар ажиллаж байгаа ажээ.

ХЗДХ-ийн дэд сайд С.Баатаржавыг үүрэгт ажлаас нь чөлөөлж, Б.Солонгыг томиллоо
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд sensatsi.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0
Шинэ мэдээ