Л.Цэдэвсүрэнг БШУЯ-ны Төрийн нарийн бичгийн даргаар томилжээ

2021-10-20,   310

Засгийн газрын хуралдаанаар өнөөдрийн  Л.Цэдэвсүрэнг БШУЯ-ны Төрийн нарийн бичгийн даргаар томилсон байна. Л.Цэдэвсүрэнгийн хувьд 2000 оноос хойш тус яаманд шат шатны удирдах албан тушаал хашсан нэгэн юм.
 
Боловсролын байдал:
 
-1985 онд нийслэлийн 10 жилийн 13 дугаар дунд сургууль
 
-1987-1993 онд ОХУ-ын Эрхүү хотын Их сургуулийн Хуулийн факультет
 
-1994 онд Монгол Улсын Их сургуулийн Хууль зүйн сургууль
 
-2003 онд Удирдлагын академийн Төрийн удирдлагын сургууль
 
-2006 онд Монгол Улсын Их сургуулийн Хууль зүйн сургууль /магистр/
 
Эрхзүйч, Төрийн удирдлагын менежер, Хуулийн магистер цолтой. Орос, Англи хэлний мэдлэгтэй.
 
Ажилласан байдал:
 
-1985-1987 онд Хотын барилга засварын нэгдсэн трестэд засал чимэглэлчин
 
-1994-1996 онд Соёлын яаманд сайдын туслах
 
-1996-1997 онд Гэгээрлийн яаманд хуулийн зөвлөх
 
-1997-2000 онд Гэгээрлийн яаманд хуулийн зөвлөх, мэргэжилтэн
 
-2000-2004 онд БСШУСЯ-ны Хуулийн хэлтсийн дарга
 
-2004-2016 онд БСШУСЯ-ны Төрийн захиргааны удирдлагын газрын дарга
 
-2017-2019 онд БСШУСЯ-ны Хуулийн хэлтсийн дарга
 
-2020.05.13-наас БСШУСЯ-ны Төрийн нарийн бичгийн даргаар ажиллаж байсан бөгөөд өнгөрсөн оноос  Д.Батбаатар уг албан тушаалыг хашиж байсан юм

Л.Цэдэвсүрэнг БШУЯ-ны Төрийн нарийн бичгийн даргаар томилжээ
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд sensatsi.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0