​Хан-Уул дүүргийн хэмжээнд энэ жил ногоон байгууламж 2.8 дахин өссөн байна

2021-10-20,   232

Хан-Уул дүүргийн хэмжээнд энэ жил  нийт 85.545 мод, бут, сөөг тарьж, дүүргийн нутаг дэвсгэрийн ногоон байгууламж 2.8 дахин өссөн байна
 
Хан-Уул дүүргийн Засаг даргын 2021-2024 онд хэрэгжүүлэх “Эко-Эрүүл дүүрэг” хөтөлбөрийн хүрээнд агаар, орчны бохирдлыг бууруулах, ногоон байгууламжийг нэмэгдүүлэх, орчны эрүүл, аюулгүй байдлыг хангах, иргэдийн ажиллаж, амьдрах нөхцөлийг сайжруулах ажил үе шаттай үргэлжилж байна.
Тухайлбал дүүргийн хэмжээнд энэ жил  нийт 85.545 мод, бут, сөөг тарьж, дүүргийн нутаг дэвсгэрийн ногоон байгууламж 2.8 дахин өссөн байна. Мөн Ерөнхийлөгчийн санаачилсан “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөнийг Хан-Уул Эко дүүргээс эхэлж, нийслэлийн төр захиргааны төрийн албан хаагчид дүүргийн Өлзийт хороололд 3144 мод тарьсан бол өнгөрсөн амралтын өдрүүдэд дүүргийн төрийн албан хаагчид 2756 мод тарьж,  дүүргийн ногоон байгууламжийг нэмэгдүүлэх ажилд иргэн, аж ахуйн нэгж байгууллагууддаа хамтран оролцохыг уриаллаа. 
 
 

​Хан-Уул дүүргийн хэмжээнд энэ жил ногоон байгууламж 2.8 дахин өссөн байна
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд sensatsi.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0
Шинэ мэдээ