Х.Ганхуяг, Х.Булгантуяа, П.Анужин, Д.Өнөрболор нарыг эгүүлэн татуулахаар Цэцэд ханджээ

2021-10-20,   744

УИХ-аар чуулганы хуралдаанаар  хэлэлцэх эсэх нь шийдэгдсэн  Хөрөнгө оруулалтын тухай хууль багагүй шүүмжлэл дагуулсан. 
 
Энэ хуулийн төслийг өнгөрсөн хавар УИХ-ын гишүүн Х.Ганхуяг, П.Анужин, Х.Булгантуяа, Д.Өнөрболор нарын дөрвөн гишүүний боловсруулж УИХ-д өргөн бариад байсан юм.  Харин одоо  хууль боловсруулахад оролцсон дөрвөн гишүүний хоёр нь буюу П.Анужин, Д.Өнөрболор нар хуулийн төсөл дэх зарим заалтыг буцаан татахаа олон нийтийн сүлжээгээр мэдэгдээд байгаа.
 
Бүр тодруулбал, уг хуулийн төсөлд “12.1.5.Монгол Улсад хөрөнгө оруулалт хийсэн гадаадын хөрөнгө оруулагч, түүний гэр бүлд Монгол Улсад зорчих олон удаагийн орж, гарах визийг холбогдох хууль тогтоомжийн дагуу олгох”, “ 12.1.6. гадаадын хөрөнгө оруулагч, түүний гэр бүл Монгол Улсад хувийн хэргээр оршин суух хүсэлт гаргасан тохиолдолд 50 мянган америк доллар буюу түүнтэй тэнцэх хэмжээний төгрөгөөс дээш хөрөнгийг Монгол Улсад хөрөнгө оруулалт хийснийг үндэслэн олгох” гэдэг заалтуудыг оруулжээ. 
 
Тэгвэл гадаадын хөрөнгө оруулалтын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах хуулийн төслийг санаачилсан дөрвөн гишүүнийг эгүүлэн татах асуудлаар иргэн Ч.Эрдэнэбат энэ сарын 12-нд Үндсэн хуулийн цэцэд ханджаад байна. 
 

Х.Ганхуяг, Х.Булгантуяа, П.Анужин, Д.Өнөрболор нарыг эгүүлэн татуулахаар Цэцэд ханджээ
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд sensatsi.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 1
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2021-10-20 15:22:28
    Bbaterdneaterdene: Tata heregtei
Шинэ мэдээ