Камертон хамтлагийн тоглолттой холбоотойгоор Р.Чингист хариуцлага тооцож, чөлөөлөх үү?

2021-10-21,   375

Нийслэлийн Засаг даргын Нэгдүгээр орлогч Р.Чингист хариуцлага тооцож, ажлаас нь чөлөөлөхөөр болжээ. Түүнийг “Камертон” хамтлагийн тоглолттой холбоотойгоор  чөлөөлж байгаа гэх мэдээлэл байна. 
 
Сануулахад,  энэ сарын 15-нд "Камертон" хамтлаг 26 жилийн ойгоо  Шадар сайд С.Амарсайханы хамаарал бүхий "Зайсан Хилл" цогцолборт хийсэн. 
 
Харин  "Зайсан хилл"  цогцолбор НОК-той хариуцлагын гэрээ байгуулаагүй байсан бөгөөд танхим дүүргэлт 50-иас хэтэрсэн,  халдвар хамгааллын дэглэм сахих боломжгүй нөхцлийг бий болгосон учир Зөрчлийн хэрэг үүсгэн шалгаж эхлээд байгаа билээ. 
 

Камертон хамтлагийн тоглолттой холбоотойгоор Р.Чингист хариуцлага тооцож, чөлөөлөх үү?
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд sensatsi.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0
Шинэ мэдээ