Өндрөөс үсрэхийг завдсан эмэгтэйг эсэн мэнд буулгалаа

2021-11-30,   453

Таван давхрын цонхоор үсрэхийг завдсан эмэгтэйг ОБЕГ-ын алба хаагчид авран хамгаалсан байна. Тодруулбал, Орхон аймгийн Баян-Өндөр сумын Хүрэнбулаг багийн 16 дугаар байрны 5 давхарт цонхоор хүн унах гэж байна гэсэн дуудлагыг 11.29-ний өдрийн 14:27 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Эрэн хайх, аврах ангийн алба хаагчид 2.5 км зам туулан 14:30 цагт очиход иргэн О /42 настай, эмэгтэй/ 5 давхрын цонхоор үсрэх гэж байсныг аврах олсоор тус иргэнийг эсэн мэнд буулган аймгийн Цагдаагийн газрын мөрдөгчид хүлээлгэн өгсөн.
Өндрөөс үсрэхийг завдсан эмэгтэйг эсэн мэнд буулгалаа
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд sensatsi.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 1
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2020-10-24 11:34:01
    Haha: Goy niisleld amidrahnee