Монголбанкны Тэргүүн дэд Ерөнхийлөгч Г. Дөлгөөн ашиг сонирхлын зөрчилтэй юу?

2021-11-30,   156

Өнөөдөр Монголд улстөр дэх ураг төрлийг хэлхээ, жалга довны үзэл хэрээс хэтэрч, хэмжээнээсээ хальсан зүйлийн нэг нь. Жишээ нь, аавыгаа Хэнтий аймгийн Засаг ноёноос буухтай зэрэгцэн том албан тушаалд очсон нэгэн бол Ганбямбын Дөлгөөн. Тэрбээр өнгөрсөн онд Монголбанкын Тэргүүн дэд Ерөнхийлөгч хэмээх хүндтэй албанд томилогдсон. Үүнээс өмнө Г.Дөлгөөн У.Хүрэлсүхийн Засгийн газар бүрдэхтэй зэрэгцэн Төрийн банкны гүйцэтгэх захирлаар томилогдож байв. Ийнхүү Хэнтий нутгийн ах нарынхаа ивээл хайранд багтаж, аймгийн Засаг дарга аавынхаа буянг эдэлж, хурдацтай ахиж дэвшсэн нэгэн юм. Түүний хувьд албан тушаал ахихын хэрээр бэл хөрөнгөө ч зузаатгаж авсан нэгэн. Г.Дөлгөөнийх 600 гаруй сая төгрөгийн орлого олдог, үл хөдлөх хөрөнгийн үнэлгээ нь НЭГ тэрбум 930 сая төгрөг. Бог бод нийлсэн 600 гаруй малтай, ДОЛООН байршилд эзэмших, ашиглах, өмчлөх эрхийн газартай гээд 30 гаруйхан насандаа хурааж хуримтлуулсан хөрөнгө, хашсан албан тушаалын арвин намтартай нэгэн. Тэгвэл Г.Дөлгөөнтэй холбоотой бас нэг анхаарал татаж байгаа асуудал түүнийг ашиг сонирхлын зөрчилтэй гэх хардлага юм. Тодруулбал, Г.Дөлгөөн өөрийн ХОМ-тээ Жонон даатгал ХХК, Жононхолдинг ХХК, Монголын хэрэглэгчдын эрх ашгийг хамгаалах нийгэмлэгүүдээс хувь эзэмшдэг тухай мэдүүлжээ. Гэтэл Монголбанкны Тэргүүн дэд Ерөнхийлөгчийн хувьд Г.Дөлгөөн нь Хадгаламжийн даатгалын Үндэсний хорооны даргын үүрэгт ажлыг хавсран хийдэг. Нэг үгээр өөрөө төрийн даатгалын хороог толгойлсон хирнээ хувьдаа даатгалын компанитай. Гэтэл өнөөдрийг хүртэл энэ ашиг сонирхлын зөрчилд орохгүй байгаа нь гайхаш төрүүлнэ. Магадгүй аав нь улстөрч болохоор, аль эсвэл нутгийн ах нар нь Ерөнхийлөгч, Ерөнхий сайд болохоор ашиг сонирхлын зөрчил мэт нь хамаагүй байдаг байж болох. Ийнхүү хэн бүхэнд хардлага төрөх үйл явцыг холбогдох албаныхан ажил үүргийнхээ дагуу шалган тогтоох нь зүйн хэрэг биз ээ.
Монголбанкны Тэргүүн дэд Ерөнхийлөгч Г. Дөлгөөн ашиг сонирхлын зөрчилтэй юу?
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд sensatsi.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0