“Данх толгойтой банди” гэж бичсэн жиргээчийг 100 мянгаар торгожээ

2021-11-30,   381

Ерөнхий сайдыг “Данх толгойтой банди” гэж твиттертээ бичсэн жиргээч Д.Ганбатыг Зөрчлийн хуулиар 100 мянган төгрөгөөр торгожээ.
 
Энэ талаар Д.Ганбат бичихдээ “Данх толгойтой банди” гэх үг ийнхүү Монгол Улсад албан ёсоор 100.000 төгрөгийн торгуультай болж, хуулийн жишиг тогтлоо. Үзэл бодлоо илэрхийлж бичсэн пост, жиргээнийхээ төлөө цагдаад зургаа дахь удаагаа дуудагдаад даргын “нэр төрд хүндэтгэлгүй хандсан” үндэслэлээр торгууллаа. “Монгол Улс үзэл бодлоо илэрхийлэх, тайван замаар жагсаж цуглах эрхийг нухчин дарж байна” гэж 150 оронд сүлжээтэй, Amnesty International Mongolia – Монголын Эмнести Интернэшнл байгууллага зүгээр ч нэг дүгнээгүй юм байна. Эрх чөлөө мандтугай. Хэзээ ч, хэзээ ч бууж өгөхгүй" гэжээ.

“Данх толгойтой банди” гэж бичсэн жиргээчийг 100 мянгаар торгожээ
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд sensatsi.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0