Уртын дуучин, СТА Г.Эрдэнэчимэг "НЭГ ГОЛЫН УС" цомгийн баяраа хийжээ

2021-11-30,   561

Архангай аймгийн Булган сумын уугуул, уртын дуучин, СТА Г.Эрдэнэчимэгийн НЭГ ГОЛЫН УС цомгийн баяр, уран бүтээлийн үдэшлэг Хүн театрт амжилттай болсон байна. 
 
Цомгоо нэрлэсэн “Нэг голын ус” дууны шүлгийг яруу найрагч Х.Соёмбо тэрлэж, М.Болд аялгууг зохиожээ. Дуу төрсөн түүхийн талаар яруу найрагч Х.Соёмбо “Долоон жилийн өмнө Өвөрмонголын Хөх хотод ажлаар аялж яваад хэсэг өвөрмонголчуудтай танилцаж, оройжин элдвийг ярьж суух завшаан тохиосон юм. Тэр үед тэдний яриан дунд, "Энд (Хятадад) биднийг Монголчууд гэж харна. Тэнд (Монголд) биднийг Хятадууд гэж үзнэ. Бид тэгээд хаачих юм бол доо" гэж хэлээд уртаа санаа алдаж байсан нь бодогдож явсаар энэ шүлгийг бичсэн юм” хэмээжээ.

Уртын дуучин, СТА Г.Эрдэнэчимэг "НЭГ ГОЛЫН УС" цомгийн баяраа хийжээ
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд sensatsi.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0
Шинэ мэдээ