Гэр, ажлын өрөөгөө мөнгөөр "дүүргэсэн" сумын Засаг ноён Х.Нэхийтийн хөрөнгө орлого хэд вэ?

2021-12-01,   1754

Өмнөговь аймгийн ИТХ-ын дарга Б.Бадраагийн хүүг цагдан хорьжээ. Харин Б.Бадрааг Хятад иргэдэд Монголын газар нутгаас өндөр үнээр зарсан байж болзошгүй хэргээр гадуур шалгаж эхэлсэн байна. Мөн ИТХ-ын дарга Б.Бадраа нарт холбогдох хэрэгт Ханбогд сумын Засаг дарга Х.Нэхийт тэргүүтэй албан тушаалтнуудын албан өрөө болон гэрт нь нэгжлэг хийсэн байна. Нэгжлэгээр Х.Нэхийтийн гэрээс их хэмжээний валют, 300 сая төгрөг олсон гэх мэдээлэл цацагдаад байна. Тэгвэл Х.Нэхийт гэх эрхэм албан ёсоор Хөрөнгө орлогоо хэрхэн мэдүүлснийг хүргэе. Х.Нэхийтийнх жилийн 400 гаруй сая төгрөгийн орлоготой. 368 сая төгрөгийн үнэлгээ бүхий хоёр орон сууцтай, 187 сая төгрөгийн үнэлгээ бүхий ГУРВАН автомашинтай, 225 сая төгрөгийн малтай, 120 сая төгрөгөөр үнэлсэн эзэмших, өмчлөх эрхтэй ГУРВАН байршилд газартай, 224 сая төгрөгийн хадгаламжтай, Говь Гурван Чулуу ХХК, Ханбогд тээвэр ложистик ХХК-иудад хувь эзэмшилтэй. Жирийн нэг төрийн албан хаагчийн бэл бэнчин. Тоймгүй их. Гэтэл энэ бол зөвхөн цаасан дээр бичсэн тоо. Харин хууль бусаар хэрхэн хөрөнгөжиж, шамшигдуулж байгааг хуулийн байгууллагынхан шалгах ажлыг эхлүүлжээ.
Гэр, ажлын өрөөгөө мөнгөөр "дүүргэсэн" сумын Засаг ноён Х.Нэхийтийн хөрөнгө орлого хэд вэ?
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд sensatsi.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0
Шинэ мэдээ