Ерөнхий сайдыг түгжрэлийн асуудлаар мэдээлэл хийхийг хүслээ

2021-12-01,   696

УИХ-ын гишүүн О.Цогтгэрэл өнөөдөр Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэд хандан уг асуудлаар асуулга тавьж, УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар түгжрэлийн талаар хэлэлцүүлэхийг хүслээ. Тэрээр уг албан бичигтээ “түгжрэлийн бодит өртөг өнгөрсөн 10 жилийн дүнгээр 11.8 их наяд төгрөгт хүрч, бүтээж буй баялагийн найман хувийг сорж буй бөгөөд байдал энэ хэвээр үргэлжилсээр байвал 2024 он гэхэд түгжрэлийн алдагдсан боломжийн өртөг 24.3 их наяд төгрөгт хүрэхээр байгаа тухай харамсалтай судалгааг та бүхэн танилцуулжээ. Иргэдийн 76 хувь нь түгжрэлийг нэн тэргүүнд шийдэх асуудлаар нэрлэж байна. Үзүүлэх хохирол, алдагдах боломж нь өдрөөс өдөрт өссөөр буй түгжрэлийн асуудлаар Улсын Их Хурлын чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцэх шаардлагатай гэж үзэж байна” хэмээжээ.
Ерөнхий сайдыг түгжрэлийн асуудлаар мэдээлэл хийхийг хүслээ
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд sensatsi.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0
Шинэ мэдээ