Малчин Б.Цэдэн-Ишийн хотонд 4 ихэр хурга төржээ

2021-04-13,   112

Говьсүмбэр аймгийн Сүмбэр сумын 6 дугаар багийн малчин Цэдэн-Ишийн шар халзан хонь энэ сарын 8-ны өдөр дөрвөн ихэр хурга гаргажээ.
Тус хонь нь төллөх бүрдээ хоёр ихэр хурга гаргадаг байсан бол энэ жил дөрвөн ихэр хурга гаргасан байна.
 
 
 
Ямаа ихэрлэх нь элбэг. Харин хонь ихэрлэх, тэр дундаа дөрвөн ихэр хурга гаргах нь ховор тохиолдол аж.
 
 
 
Монголчууд хурга ихэрлэвэл мал сүргийн буян хишиг дэлгэрэн олон түмээр өсөж үржихийн бэлгэдэл гэж үздэг гэж Говьсүмбэр аймгийн ЗДТГ-аас мэдээллээ.
 

Малчин Б.Цэдэн-Ишийн хотонд 4 ихэр хурга төржээ
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд sensatsi.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0
Шинэ мэдээ