СОНГИНОХАЙРХАН ДҮҮРГИЙН 19-Р ХОРООНЫ БҮТЭЭН БАЙГУУЛАЛТЫН АЖЛУУДЫГ ТАНИЛЦУУЛЖ БАЙНА

2021-08-18,   523

Сонгинохайрхан дүүрэг 2021 оныг “Иргэдэд ээлтэй ногоон дүүрэг” болгох зорилтыг дэвшүүлсэн. Энэ зорилтын хүрээнд дүүргийн Засаг дарга Н.Алтаншагай мөрийн хөтөлбөртөө 43 хороог бүрэн гэрэлтүүлэгтэй болгох, ногоон байгууламжийг нэмэгдүүлэх, хоггүй цэвэр орчинтой болгох, иргэдэд ээлтэй орчныг бүрдүүлэх гэсэн зорилтыг тусган ажиллаж байна.
 
 
Нийслэл, дүүргийн Засаг даргын 2021-2024 оны үйл ажиллагааны хөтөлбөр, дүүргээс сонгогдсон УИХ-ын гишүүд, Нийслэл, дүүргийн ИТХ-ын гишүүдийн мөрийн хөтөлбөрийн хүрээнд 43 хороо бүрт бүтээн байгуулалтын ажлууд өрнөж байгаа юм.
 
Нийслэл, дүүргийн Засаг даргын 2021-2024 оны үйл ажиллагааны хөтөлбөрийн хүрээнд 43 хороо бүрт бүтээн байгуулалтын ажлууд өрнөж байгаа юм. Тэдгээрийн нэг болох 19-р хороонд энэ онд Улс, нийслэл, орон нутгийн төсвөөр хийгдэж байгаа хэд хэдэн томоохон бүтээн байгуулалтын ажлуудыг танилцуулж байна.
 
Улсын төсвийн хөрөнгө оруулалтаар хийгдэж байгаа 640 хүүхдийн суудалтай 62 дугаар сургуулийн өргөтгөлийн ажил 88 хувьтай үргэлжилж байна
 
Улсын төсвийн хөрөнгө оруулалтаар 150 хүүхдийн багтаамжтай 26 дугаар цэцэрлэгийн өргөтгөлийн ажил 40 хувьтай үргэлжилж байна
 
Дүүргийн жишиг нэгдсэн эмнэлэг энэ онд ашиглалтад орсон. Нийт 17667 мкв талбайтай, барилгын өндөр 22.3 метр, хоёр орц гарцтай, 183 машины зогсоолтой. Тус эмнэлэг нь дүүргийн 157 мянган хүнд үйлчлэх хүчин чадалтай Олон улсын стандартад нийцсэн 250 ортой, орчин үеийн иж бүрэн тоног төхөөрөмжөөр тоноглогдсон. Түүнчлэн дотор, хүүхэд, мэс засал, эх барих, эмэгтэйчүүд, шүд, мэдрэл, халдварт өвчин зэрэг үндсэн долоон мэргэжлийн тусламж үйлчилгээ үзүүлнэ. Гурван нэгдсэн хагалгааны өрөөтэй. Ариутгалын тасаг нь хамгийн сүүлийн үеийн тоног төхөөрөмжтэй юм.
 
“Хөтөлтрейд” дэлгүүрээс 84 дүгээр байр хүртэл 700 метр авто замыг Улсын төсвийн хөрөнгө оруулалтаар өнгөрсөн онд ашиглалтад оруулсан
 
1-48, 5-58 байрны дундах хүүхдийн тоглоомын талбайн тохижилт бүтээн байгуулалт хийгдэж хорооны иргэдийн ая тухтай амьдрах орчныг бүрдүүллээ.

СОНГИНОХАЙРХАН ДҮҮРГИЙН 19-Р ХОРООНЫ БҮТЭЭН БАЙГУУЛАЛТЫН АЖЛУУДЫГ ТАНИЛЦУУЛЖ БАЙНА
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд sensatsi.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0
Шинэ мэдээ