Гал унтраах 63 дугаар тасгийн дарга Д.Эрдэнэбат, захирагч, Ганхөлөг нар албан бус ажилд явуулснаас үүдэн МИНИЙ НӨХӨР ТОГОНД цохиулж нас барсан

2021-12-13,   2646

Талийгаач нөхрийнхөө жаазтай зургийг тэвэрсэн бүсгүй Баянзүрх дүүргийн цагдаагийн гуравдугаар хэлтсийн гадаа суулт зарлаж эхэллээ. Тэрбээр "2021 оны арванхоёрдугаар сарын 3-ны өглөөны 09.27 цагт миний нөхөр Улиастай орчимд самбарын хулдаас буулгах гэж байгаад мэргэжлийн бус жолоочийн алдаанаас үүдэн шатыг буулгах байтал дээшлүүлж тогны утсанд хүргэснээр нөхрийг маань тогонд цохиулж, амь хохироосон. Тэр цохиулсан тог нь 10 мянган вольт хүчтэлтэй байсан. Минийн ОБЕГ-т гал сөнөөгчөөр 10 жил ажилласан хүн. 24 цаг ээлжиндээ гараад буусан нөхрийг маань Баянзүрх дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 63 дугаар ангийн Д.Эрдэнэбат, захирагч, Ганхөлөг нар албан бус ажилд мэргэжлийн бус жолооч, техникч Ууганбаяртай явуулсан. Шатыг дээш нь өргөснөөс үүдэн шат тогны устанд орооцолдож манай нөхрийн хоёр гар нь түлэгдээд тог толгойгоор нь зад буудаж, тух нь язарсан байсан. Би гуйсаар байгаад морг руу орж, нөхрийгөө харсан. Уруул нь задарчихсан, нүд нь хараагаараа.... Гэтэл алдаа гаргасан жолооч нь "Танай нөхөр малгайгаа тайлаад хөлстэй малгай нь салхинд савагдаад тогонд цохиулаад нас барсан" гэж хэлсэн. Гэтэл камерын бичлэг нь өөр байна. Тэр камерын бичлэгийн олон нийтэд зарлахыг шаардаж, бие давхарч гэсэн амь насаараа дэнчин тавин суулт зарлаж байна. Прокурорт хүсэлт гаргаад зөвшөөрсөн үед нөхрийн минь амиа алдах үеийн камерын бичлэгийг үзүүлнэ гэсэн. Миний зүгээс прокурорт хүсэлтээ гаргаад өгнө. Надад бичлэгийг үзүүлтэл би энд өлсгөлөн зарлаад суух болно" гэлээ. Сануулахад, энэ сарын 05-ны өдөр Нийслэлийн онцгой байдлын газрын харьяа Гал унтраах 63 дугаар ангийн алба хаагч Улиастайн тойрог орчимд байршуулсан сэрэмжлүүлэг самбарыг буулгах гэж байгаад цахилгаан гүйдэлд цохиулан амь насаа алдсан юм.
Гал унтраах 63 дугаар тасгийн дарга Д.Эрдэнэбат, захирагч, Ганхөлөг нар албан бус ажилд явуулснаас үүдэн МИНИЙ НӨХӨР ТОГОНД цохиулж нас барсан
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд sensatsi.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0
Шинэ мэдээ