Тэд хамтдаа 1992 онд төрөлх Америк орноороо 45 хоногийн турш гүйх болон дугуй хослуулан 6010 гаруй км замыг туулсан байна.

2021-03-21,   728

Тархины саажилттай хүүгээ тэргэнцэртэй нь түрээд 1000 гаруй марафон, триатлонд гүйсэн агуу аав DICK HOYT 81 насандаа таалал төгслөө. Тэсвэр тэвчээр, хайр, итгэл найдварыг түгээгч манай үеийн баатар байсан юм. 
 
Тэд хамтдаа 1108 уралдаан тэмцээнд оролцжээ. Үүнээс:
- 72 марафон
- 255 триатлон 
- Бостон марафонд 32 удаа
- 15 цагийн IRON MAN-д 6 удаа оролцсон байна.
 
Нэгэн ТВ ярилцлаганд эцэг Дикийг баатар хэмээн өргөмжлөхөд тэр даруухнаар “Би зүгээр л гэр бүлдээ хайртай нэгэн” хэмээн хариулжээ. 
 
Тэд хамтдаа 1992 онд төрөлх Америк орноороо 45 хоногийн турш гүйх болон дугуй хослуулан  6010 гаруй км замыг туулсан байна.
 
2014 оны 04 сард  Бостоны марафонд 73 настай эцэг Дик, 53 настай хүү Рик нар хамтдаа 32 дахь удаагаа  амжилттай уралдан "зодог" тайлжээ.  
 
Гэхдээ Дик “Энэ бол миний хувьд сүүлчийн уралдаан болохоос Рик бол цааш үргэлжлүүлэн уралдах болно. Түүнд тийм эрч хүч байгаа” хэмээжээ.
 
Хүү Рик нь 1993 онд Бостоны их сургуулийг амжилттай төгссөн байна. 
 

Тэд хамтдаа 1992 онд төрөлх Америк орноороо 45 хоногийн турш гүйх болон дугуй хослуулан 6010 гаруй км замыг туулсан байна.
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд sensatsi.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0
Шинэ мэдээ