Европын найман улс Астразенека вакцины дархлаажуулалтаа түр хойшлуулжээ

2021-03-12,   235

Европын найман улс Их Британийн Оксфордын их сургуулийн Астразенека  вакцины дархлаажуулалтыг түр зогсоосон байгааг Эрүүл мэндийн яамны Хэвлэл мэдээллийн албаны дарга Б.Ууганбаяр мэдээллээ. 

Тэрбээр "Астразенека вакцинтай холбоотой ДЭМБ, Монгол Улсын Эрүүл мэндийн яам, ХӨСҮТ, эрдэмтэд судалгаа шинжилгээний ажлыг эхлүүлээд байна. Иймээс энэ талаарх албан ёсны мэдээллийг удахгүй өгнө. Одоогийн байдлаар Европын найман улсын уг вакциныг хийхээ түр хойшлуулсан. Бүр хориглоогүй. ДЭМБ-аас "Шалтгааныг хянан судалж эхэлсэн" гэсэн мэдээллийг өгсөн" гэлээ.


Европын найман улс Астразенека вакцины дархлаажуулалтаа түр хойшлуулжээ
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд sensatsi.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0
Шинэ мэдээ