БЗД 26 дугаар хорооны Засаг даргыг өнгөрсөн шөнө ажлаас нь чөлөөлсөн үү?

2021-03-17,   357

Баянзүрх дүүргийн Онцгой комисс дүүргийн Эрүүл мэндийн төвөөс ирсэн заавар, зөвлөмжийн дагуу өнөөдөр өглөөний 06:00 цагаас энэ сарын 21-ний 23:00 цаг хүртэл хязгаарлалтын дэглэмд шилжиж байгаа. Тэгвэл энэхүү үйл явцтай зэрэгцэн тус хорооны өнгөрсөн шөнө БЗД-ийн 26 дугаар хорооны Засаг дарга Г.Отгонбаатарыг ажлаас нь чөлөөлсөн гэх мэдээллийг манай сайтад ирүүлсэн юм. Энэ талаар албаны эх сурвалжаас тодруулахад "БЗД-ийн 26 дугаар хорооны Засаг дарга өчигдөр өглөө өөрийн хүсэлтээр ажлаа хүлээлгэж өгөх өргөдлөө өгсөн юм билээ. Гэхдээ ажлаа хүлээлгэж өгөөгүй байгаа" гэлээ. Ямартай ч цар тахлын хүнд нөхцөл байдалтай зэрэгцэн Баянзүрх дүүрэгт дарга цэргийн халаа сэлгээ үргэлжилсээр байгаа аж. Тэр дундаа хөл хорио тогтоосон хамгийн улсын хэмжээнд анхаарал татаж буй хороонд удирдлагын халаа сэлгээ хийх нь хэр зохимжтой вэ, гэх асуулт урган гарч байна.
БЗД 26 дугаар хорооны Засаг даргыг өнгөрсөн шөнө ажлаас нь чөлөөлсөн үү?
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд sensatsi.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0
Шинэ мэдээ