Тусгаарлалтад байсан 39 настай эмэгтэй өндрөөс унаж нас барлаа

2021-03-17,   525

Энэ сарын 16 буюу өчигдөр тусгаарлалтад байсан эмэгтэй өндрөөс унаж амиа алдсан харамсалтай хэрэг гарчээ. Тодруулбал, Сүхбаатар дүүргийн "Корпорейт" зочид буудалд тусгаарлагдаж байсан 39 настай эмэгтэй Т өндрөөс унаж амиа алдсан байна. Хэргийн талаар ЦЕГ-ын Хэвлэл мэдээллийн төвийн дарга Б.Баатархүү "Өчигдөр 23.00 цагийн орчимд цагдаагийн байгууллагын 102 утсанд өндрөөс хүн унасан гэх дуудлага мэдээлэл ирсэн. "Корпорейт" зочид буудалд тусгай үүргийн онгоцоор ирсэн иргэдийг тусгаарлаж байгаа. Амь хохирогч 39 настай Т гэгч нь энэ сарын 12-ны өдөр СӨҮЛ-УЛААНБААТАР чиглэлийн тусгай үүргийн онгоцоор ирж тус зочид буудалд тусгаарлагдсан байгаа. Уг хэргийг Сүхбаатар дүүргийн цагдаагийн хэлтэст шалгаж байна" гэлээ.

 

 cbcbcbc bcvbcvbcvbcv 


Тусгаарлалтад байсан 39 настай эмэгтэй өндрөөс унаж нас барлаа
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд sensatsi.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0
Шинэ мэдээ