Хар тамхины хэрэгт холбогдсон дэд сайд асан Б-ийн охин Буянжаргал гурван жилийн тэнсэн харгалзах ялаар шийтгүүлжээ

2021-03-10,   477

Эрүүл мэндийн дэд сайд асан Б-ийн Буянжаргал охинд холбогдох хэргийн анхан шатны шүүх хурал өнгөрсөн баасан гарагт болсон байна. 

Нийслэлийн прокурорын газраа  Б.Буянжаргал, У.Анхбаяр, БНХАУ-ын иргэн Нарангаова, Лай Фужун нарыг шалгаж мөрдөн байцаалтын ажиллагаа дуусаж, хэргийг шүүхэд шилжүүлсэн. Тэдэнд прокурор Эрүүгийн хуулийн 20.7-2 дахь хэсэгт заасан “Мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис, тэдгээрийн түүхий эдийг худалдах зорилгоор хууль бусаар олж авсан, бэлтгэсэн, боловсруулсан, хадгалсан, тээвэрлэсэн, илгээсэн, худалдсан”, 24.3-1-ийн “Химийн хорт, аюултай бодисыг хууль бусаар улсын хилээр нэвтрүүлсэн, үйлдвэрлэсэн, хадгалсан, худалдсан, авсан, тээвэрлэсэн, бусдад дамжуулсан, зориулалт бусаар ашигласан” гэх үндэслэлээр яллах дүгнэлт үйлдэж ирүүлжээ. 

Хэргийг хэлэлцээд У.Анхбаяр, БНХАУ-ын иргэн Лай Фужун нарт тус тус т 2.5 жилийн хорих ял оноосон бол Б.Буянжаргал, Нарангаова нарыг гурван жилийн тэнсэн харгалзах ялаар шийтгэжээ.

Сануулахад,  Эрүүгийн цагдаагийн албаны xар тамхитай тэмцэх газраас өнгөрсөн оны нэгдүгээр сарын 12-ны өдөр нийслэлийн Хан-Уул дүүргийн нутаг дэвсгэр “Viva city” хороолол орчимд байрлах зочид буудлаас мансуурсан этгээдүүдийг дайчлан баривчилсан. Хэргийн газраас метамфетамин буюу ”мөс” гэх нэршилтэй мансууруулах, сэтгэцэд нөлөөт бодис, хар тамхи татах хэрэглэлүүдийг эд мөрийн баримтаар хураан авсан байна. Улмаар дээрх этгээдүүдээс биологийн шинжилгээ авахад мансуурсан болох нь тогтоогдсон байна. Баривчлагдсан хүмүүсийн дунд Эрүүл мэндийн дэд сайд асан Б-ийн Буянжаргал охин байсан юм.


Хар тамхины хэрэгт холбогдсон дэд сайд асан Б-ийн охин Буянжаргал гурван жилийн тэнсэн харгалзах ялаар шийтгүүлжээ
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд sensatsi.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0
Шинэ мэдээ