Нийслэлийн СХД-ийн нутаг дэвсгэрт гарцаар зам хөндлөн гарч явсан бага насны хүүхдийг согтуу жолооч мөргөж амийг хөнөөсөн осол гарчээ.
Тодруулбал, энэ сарын 22-нд согтуурлын зэрэг 2 бүхэлтэй жолооч автомашин жолоодон замын хөдөлгөөнд оролцон явахдаа явган хүний гарцаар зам хөндлөн гарч явсан долоон настай хүүхдийг мөргөж амь насыг нь хохироожээ. Хэргийг харъяа дүүргийн цагдаагийн хэлтэст шалгаж байна.
огтуу жолооч зам хөндлөн гарч явсан долоон настай хүүхдийг мөргөж амь насыг нь хохироожээ |
|