БНХАУ шороон шуурганаас сэргийлэхийн тулд Монголтой хамтран ажиллах санал боловсруулжээ

2021-03-26,   467

Энэ сарын 15-нд БНХАУ-ын нийслэл Бээжин хот болон бусад хотуудад Монгол Улсаас дэгдсэн шар шороон шуурга хүрч, сүүлийн 10 орчим жилд тохиогоогүй хүчтэй шороон шуурга тохиож, Бээжин хотын агаарын чанарын индекс дээд түвшинд хүрсэн. Түүнээс гадна энэ хаврын турш хэд, хэдэн удаа Хятадын хойд хэсэгт шар шороон шуурга гарсан. Тиймээс Хятадын Ой Судлалын Академийн харьяа Цөлжилт судлалын хүрээлэн энэхүү байгалийн гамшигт үзэгдлээс сэргийлэхийн тулд хоёр улс хамтран ажиллах, тэр дундаа Монголын тал нутаг дахь цөлжилтийг хянах, удирдах чиглэлд зайнаас мэдрэгч технологи ашиглан хамтран ажиллах санал боловсруулжээ. Өмнө нь хоёр талын эрдэмтэд хамтран Монголын тал нутаг дахь гангийн нөхцөл байдлыг зайнаас мэдрэгч технологи ашиглан хянаж байсан туршлагатай. Өмнө нь цөлжилтийн асуудлаар хоёр тал хамтарсан төсөл хэрэгжүүлж, БНХАУ-д энэ чиглэлийн сургалт зохион байгуулж, Монгол Улсын эрдэмтдийг хамруулж байсан. Хоёр улс өргөн уудам газар нутгаар хил залгадаг тул экосистем нь салшгүй холбоотой тул энэ асуудлаар өнгөрсөн он жилүүдэд тодорхой хэмжээнд хамтран ажилласаар байгаа ч нөхцөл байдал улам хүндэрсээр байна. БНХАУ-ын Гадаад хэргийн яам мөн энэ асуудлыг шийдвэрлэхэд бүс нутгийн бусад орнуудтай хамтран ажиллахад бэлэн болохоо илэрхийллээ.
БНХАУ шороон шуурганаас сэргийлэхийн тулд Монголтой хамтран ажиллах санал боловсруулжээ
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд sensatsi.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0
Шинэ мэдээ