“Аребелл” ресторанд гарсан галыг унтрааж, утаажилтын бүсээс 53 иргэнийг гаргалаа

2021-03-27,   338

Нийслэлийн Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хороо, Олимп гудамжинд зоогийн газар шатаж байна гэсэн дуудлагыг 03.26-ны өдрийн 16:26 цагт Онцгой байдлын байгууллага хүлээн авсан байна. Чингэлтэй дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 10 дугаар ангийн алба хаагчид дуудлагын дагуу 4 км замыг туулан 16:32 цагт очиж иргэн А-ын “Аребелл” нэртэй 8х10 метрийн хэмжээтэй рестораны 4х5 метрийн хэмжээтэй гал тогооны өрөөнд шарах шүүгээ шатаж байсныг 20 минут ажиллаж унтраажээ. Утаажилтын бүсээс 53 иргэнийг гаргасан.
“Аребелл” ресторанд гарсан галыг унтрааж, утаажилтын бүсээс 53 иргэнийг гаргалаа
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд sensatsi.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0
Шинэ мэдээ