СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Малаа бэлчээрт гаргахгүй, замд гарахгүй байхыг анхааруулав

2021-03-27,   284

Өглөөний 8 цагийн байдлаар Хөвсгөлийн зүүн, Булган, Сэлэнгэ, Дархан-Уул аймгуудын ихэнх нутгаар, Төв аймгйн хойд хэсгээр цас орж Цасан шуурга шуурч байгаа бол Булганы өмнөд Архангай Баянхонгорын зүүн хэсэг, Төв, Өвөрхангай, Дундговь, Өмнөговь аймгийн ихэнх нутгаар салхины дундаж хурд 12-20 м/с, Өвөрхангай, Дундговийн зарим сумдын нутгаар түр зуур 24-30 м/с хүрч хүчтэй салхилж шороон шуурга шуурч байна. 
 
Иймээс нийт малчид хөдөлмөрчид та бүхэн учирч болох эрсдэлээс урьдчилан сэргийлж мал ахуйгаа гэр хотынхоо ойр хотлуулж, боломжтой бол бэлчээлгүй хашаа хороонд байлгаж, нэн шаардлагагүй бол баг, сум, аймаг хооронд зорчихгүй байж, эрүүл мэнд, эд хөрөнгөө тулгарч болзошгүй байгалийн гамшигт үзэгдлээс хамгаалахыг СЭРЭМЖЛҮҮЛЖ байна

СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Малаа бэлчээрт гаргахгүй, замд гарахгүй байхыг анхааруулав
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд sensatsi.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0
Шинэ мэдээ